АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ Ёнбен дахь цөмийн реакторыг унтраасан тохиолдолд НҮБ-ын тус улсын нүүрс, даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тавьсан хориг арга хэмжээг гурван жилээр цуцлахад бэлэн гэж мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 1-ний өдөр Цагаан ордонд болсон зөвлөгөөний үеэр Трамп БНАСАУ цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх эрмэлзлийг үл харгалзан тус улстай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурийг баримталж буйгаа илэрхийлжээ.
Зөвлөгөөний үеэр Ким Жон Унтай хийх яриа хэлэлцээний үеэр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсан тохиолдолд тавих саналын жагсаалтыг Трампт танилцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Трамп Хойд Солонгос Ёнбен дахь цөмийн реакторыг унтрааж, өндөр хэмжээнд баяжуулсан уран үйлдвэрлэлээ зогсоосон тохиолдолд Хойд Солонгосын даавуун бүтээгдэхүүн болох нүүрсэнд тавьсан НҮБ-ийн хоригийг гурван жилийн хугацаанд түр зогсоох санал тавихад бэлэн аж. Ингэхдээ НҮБ эдгээр хориг арга хэмжээний үйлчлэлийг түр зогсоохоос татгалзсан тохиолдолд АНУ-ын эрх баригчид тус хязгаарлалтыг мөрдөхийг түр хугацаагаар зогсоох гэнэ.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, өнөөдөр /2019.10.05/ АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Стокгольм хотноо урьдчилсан уулзалт хийж байна.