Боловсрол

МҮСТ-ын оюутнуудад ирэх жил 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Засгийн газраас МҮСТ-д залуучуудын сурах cонирхолыг дэмжих зорилгоор сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Энэ жил нийтдээ 35 орчим мянган залуучууд энэ тэтгэлийг авч байгаа аж.  Харин ирэх жилээс 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон байна.

Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах, мэргэжилтэн байдаггүй нь тулгамдсан асуудлын нэг юм.

Засгийн газар багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодоггүй байсан үр дүнгийн урамшуулалыг сэргээн 10 хувьд хүргэсэн.   Цаашид ч ажиллах нөхцөлийг сайжруулж, цалинг нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлттэй нөхцөлөөр зээлэнд хамруулахаар ажиллаж байгаа гэнэ.

“МСҮТ, Политехник коллежид нийт 38,5 мянган хүн сурч байгаагийн 7104 хувь нь аж үйлдвэр, барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилүүдийг сонгосон нь бодитой эерэг өөрчлөлт юм. Залуус нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг мэдэрч ажил мэргэжлийн зөв сонголт хийх болсоныг дээрх тоо харуулж байна” гэж Ражив Гандийгийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн захирал Б.Даваажав Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close