Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийн амь насыг аварчээ.
Тэрбээр өчигдөр буюу аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу өчигдөр орой албан үүргээ гүйцэтгэж байхдаа 02:00 цагийн орчимд Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхдийг ухаан балартсан байхад нь олж, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.
Хүүхдүүд даарснаасаа болж осгож, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байсан аж.