Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар

сэрүүхэн байна.

2019 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тотвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн