Хятадын Гуйжоу мужийн нэгэн иргэн найз нөхөд, ойр дотны хүмүүсээсээ бэлэг хэлбэрээр мөнгө авахын тулд хуурамч хурим зохион байгуулжээ. Үүний тулд тэрбээр “найзууд түрээс”-ийн агентлагт хандсан байна.
Компаниас сүйт бүсгүйн журмаар Сяо Ли нэртэй нэгэн охиныг түрээсэлсэн байна. Тэрбээр түрээсэлж авсан хүнтэйгээ зургаан өдрийг хамт өнгөрөөж, өдөр бүр 521 юань авчэээ.
Хуримын өдөр болоход зочид тэдэнд 60 мянган юань бэлэглэсэн байна. Зальтай эр энэ мөнгийг урьдчилан тохирсон гэрээний дагуу өөртөө авчээ.
Сяо Лигийн хэлснээр энэ хуримын дараа тэрбээр түрээсэлж авсан “нөхөр”-тэйгөө аялалд гарч, хоол, амьдрах байр, аяллын зардлаа даалгах байсан боловч тэр юу ч төлөлгүйгээр зугтан алга болсон гэнэ.
Ингээд тэр өмгөөлөгч хөлсөлж авсан боловч түрээслэгчтэйгээ өмнө нь бичгэн гэрээ байгуулж байж мөнгө авах ёстой байсан гэжээ.
Эх сурвалж: mir24.tv