Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 12 гишүүний нь найм нь хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
Ингэснээр Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзаж байна. Учир нь, Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэдэг юм.
Байнгын хорооны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзаад байлаа.