Ерөнхийлөгчийн тамгын газраас “Э.Оюунболд аваргын цолыг хураахгүй” хэмээн мэдэгдэл хийсэн талаар мэдээллүүд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаас тодруулахад “Энэ бол худлаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн тамгын газраас Э.Оюунболд аваргын цолыг хураах эсэх талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй” гэлээ.
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо наймдугаар сарын 26-нд нийтэд зарласан.
Харин аварга Э.Оюунболдын хувьд “Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Дахиад гуравдагч оронд шинжилгээ өгмөөр байна” гэх байр сууриа илэрхийлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байгаа юм.
1 comment
Балай юм. Улсын наадам чинь хэн нэгний хуурч болдог тоглоом уу? Цолыг нь хураахгүй бол дараагийн бөхчүүд допинг хэрэглэнэ гэсэн үг. Тэр цагт яах юм?