Хуульч, өмгөөлөгч Н.Бямбадорж, Д.Хишигбаяр нар “Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 онд гаргасан А-302 дугаар тушаал”-ыг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан юм. Энэхүү хүсэлтийг Төвбанк судалж үзээд хуульч нарт хариу мэдэгдэл ирүүлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы 2016 оны уг тушаал нь “Монполимет” ХХК-иас авах 10 тэрбум 615 сая 924 мянга 512 төгрөгийг Монголбанкны эрсдлийн сангаас хаахыг үүрэгдсэн утгатай байлаа.
Монголбанк энэхүү тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Учир нь Монполимет, Монголбанк хоорондын маргаан хуулийн байгууллагаар үргэлжилнэ гэж мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл Монголбанк санхүүгийн бичилтээр өглөгийг “хаав” гэж бичсэн. Монполимет ХХК-иас авах 10 тэрбум төгрөгийг нэхэмжилнэ хэмээжээ.
Одоогийн байдлаар Төвбанк 10 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхрүү хандаагүй бөгөөд өмнөх компанитай холбогдох ижил төрлийн хэргийг хэрхэн шийдэхийг хүлээж байгаа гэж төвбанкнаас мэдэгдлээ. АТГ-аас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг дээрх асуудалтай нь холбогдуулж хэрэг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: ZARIG.MN
1 comment
Албан бичгийнхээ утгыг тайлж уншчихаад мэдээ бичиж байгаач ичиж үхмээр юм. Наадах чинь угаасаа Монголбанкны өөрийнх нь буруутай үйлдэл болохоор тиймээ манай буруу гэж Монголбанк хэлэх үү шал бөөрөнхий бичиг байна