АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өчигдөр баривчилгаа явуулж, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг саатуулсан байна. Түүнийг 48 цагаар саатуулахаар болсон бөгөөд Есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө саатуулагдан Ганцхудагт хоригдож байгаа Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга Д.Доржхандын хэрэг холбогдуулан шалгаж эхэлжээ
Экс сайд Д.Ганбатын араас тус яамны хэд хэдэн дарга нарыг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчлах сураг байна.
Дашдоржийн Доржхандыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг тулгуурлан шалгаж байгаа юм.
1 comment
сайхан луйварчид юмаа