Телевизийн эфирт нэвтрүүлэг хөтөлж байх үедээ Төрийн далбаа урж, олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбууд Цагдаагийн байгууллага хариуцлага тооцжээ.
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”, тус хуулийн 27 дугаар зүйлд “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 15.20.2-т “Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Энэ дагуу сэтгүүлч Ч.Лодойсамбууд тавин нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ.
Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна” хэмээн нүүр номдоо бичсэн Ч.Лодойсамбууг Цагдаагийн байгуулллага Төрийн далбааг урж гэмтээн, гутаасан үйлдэлдээ иргэд, олон нийтээс уучлал гуйхыг мөн шаардсан байна.
1 comment
Azgui hog