БНХАУ-ын үндэсний баяр энэ сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд эдгээр өдрүүдэд амарна. Харин олон улсын галт тэрэг болон онгоцны нислэгүүд хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм.
Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байна.
Дашрамд сануулахад, манай улс жил бүрийн шинэ жил, цагаан сар, наадам, улс тунхагласны баяр зэрэг томоохон найман баяраар хилийн боомтуудаа амраадаг. Мөн Хятадын Луу завины өдөр, Хятадын үндэсний баяр, Олон улсын хөдөлмөрчдийн өдөр, Шинэ жил, Хятадын цагаан сар зэрэг уламжлалт долоон баяраар хоёр улсын хил амардаг юм.