АТГ-ын дарга З.Дашдаваа томилогдсоноосоо хойш албан хаагчдаа халаагүй.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд албан хаагчдаа цомхотгон халсан, үндэслэлгүй чөлөөлсөн талаар ташаа мэдээлэл гарах болсон. Бид энэ талаар эрэн сурвалжлахад АТГ-ын дарга З.Дашдаваа нь томилогсоноосоо хойш нэг ч албан хаагчийг ажлаас халсан зүйл байхгүй талаар эх сурвалж батлажээ.
