Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдад хутгалуулсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа сарын өмнө ахуйн хүрээнд болгоомжгүй байдлаас болж, биедээ шарх авсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Засаг дарга Х.Болормаа нь 2016 оноос Ардчилсан намаас сонгогдон ажиллаж байгаа ажээ. Зарим хэвлэлээр энэ хэрэг явдал нэг сар орчмын өмнө болсон бөгөөд Х.Болормаагийн ойр ажилладаг нэгэн түүний амь насыг хөнөөхийг завдсан гэж мэдээлж буй юм.