“70 жил 70 зохиолч 70 өгүүллэг”, “Монгол Улсын яруу найргийн сонгомол” номууд хэвлэгджээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа  тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “70 жил 70 зохиолч 70 өгүүллэг”, “Монгол Улсын яруу найргийн сонгомол” номуудыг хэвлэн гаргажээ. Эдгээр номын нээлт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд өчигдөр болсон байна. Ном залах ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, “Хоёр орон 70 жилийн ойд зориулж 70 тодорхой ажил төлөвлөсөн бөгөөд олон ажил амжилттай хэрэгжиж байна. Эдгээрийн нэг нь өнөөдрийн арга хэмжээ юм. “70 жил 70 зохиолч 70 өгүүллэг”, “Монгол Улсын яруу найргийн сонгомол” хоёр номоор дамжин хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцол нэмэгдэж, найрсаг харилцаа улам өргөжнө гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Ном залах ёслолд Д.Цахилгаан, Г.Батсүх, Ц.Сүхбаатар зэрэг өмнө нь БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан хүмүүс оролцсон байна. Тус хоёр номд “70 жил 70 зохиолч 70 өгүүллэг” номыг Элчин сайд Д.Ганхуяг санаачлан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын Төв радио телевизтэй хамтран Хятадын орчин үеийн уран зохиолын үе үеийн төлөөлөл болох 70 зохиолчийн тус бүр нэг өгүүллэгийг монгол хэлээр орчуулж кирилл бичгээр хоёр ботиор хэвлүүлэн гаргасан байна. Харин “Монгол Улсын яруу найргийн сонгомол” номыг Бээжингийн их сургуулийн профессор, яруу найрагч Дулаан Монгол Улсын үе үеийн яруу найрагчдыг төлөөлөх бүтээлийг хятад хэлнээ орчуулж гаргасан ажээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн