АНУ-ын Конгресс Сенат Засгийн газар нь “Ажлаа зогсоох”-оос зайлсхийхийн тулд өнгөрсөн пүрэв гаригт санал оруулалтаар түр төсөв баталсан байна. Уг түр төсвийг дэмжсэн 82, татгалзсан 15 саналын дүнгээр баталсан байна. Түр төсөв нь засгийн газрын үйл ажиллагаа 11-р сарын 21-нийг хүртэл хэвийн үргэлжлэхийг баталгаажуулж байгаа бөгөөд эс бөгөөс засгийн газар нь 9-р сарын 30-нд 2019 оны санхүүгийн жил дуусах үед “ажлаа зогсооход”-ад хүрээд байсан юм.
Төлөөлөгчдийн танхим өмнөх долоо хоногт санал оруулалтаар уг түр төсвийг баталсан бөгөөд Цагаан ордонд өргөн мэдүүлэх гэж байна. Эх сурвалжид мэдээлснээр Д.Трамп уг төсөвт гарын үсэг зурахаа мэдэгджээ.