Салоноор үйлчүүлэх бүсгүйчүүд гол төлөв гэрийн эзэгтэй нар байдаг. Харин сүүлийн үед АНУ-д хэтэрхий бага насны охид салоноор үйлчлүүлэх болжээ. Химийн хортой хумсны будаг, үсний хөөсийг бага наснаасаа хэрэглэх нь охидын хувьд хэр оновчтой вэ гэсэн асуулт олон улсад тавигдаад байна.
Тухайлбал, АНУ-д энэ анхаарал татсан сэдэв болоод байгаа аж. Тус улсад бага насны охидын миссийн тэмцээн ихээр зохион байгуулагддаг байна. Шалгаруулалтын шагнал урамшуулал багагүй байдгаас оролцогчдын эцэг, эхчүүд охидоо хамгийн хөөрхөн болгохын тулд элдэв янзын томчуудын бүтээгдэхүүнийг хэрэглэх болжээ. Тухайлбал үсээ сэнсдэх, индүүдэх, нүүрэндээ маск түрхэх, элдэв будаг шунхыг бүгдийг нь хэрэглэдэг байна.
Энэ асуудлаар сүүлийн үед зохион байгуулж буй хүмүүс болон эцэг эхчүүдийг шүүмжлэлд өртөөд байгаа. Гэсэн ч тэмцээнд оролцогчид энэ байдлыг зогсоохгүй байгаа юм. Бага насны охид энэ мэтээр салоноор ихээр үйлчлүүлэх болсон нь эргээд охидын эрүүл мэндэд хор учруулах нь тодорхой юм.