Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ны өдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, 23 настай эрэгтэй М нь 22 настай эрэгтэй Г-ийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд нь урьдчилсан байдлаар хохирогчийг өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогджээ.
Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт, цээжний баруун хэсэгт нэг, зүүн доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Улмаар талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.