ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар нэг сартай элэгний хавдартай хүүхдийн элэг тайрах мэс заслыг өнөөдөр амжилттай хийжээ.
Тодруулбал, орон нутгаас ирсэн элэгний төрөлхийн хоргүй хавдартай нэг сартай хүүхдийн элэгний баруун дэлбэнг тайрах мэс заслыг хийсэн байна.
“Хавдрыг авах хагалгаа амжилттай болсон, одоо хүүхдийн эрүүл мэнд, тавиланд санаа зовох зүйлгүй” гэж ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор А.Цэнджав ярилаа.