Америкийн эрдэмтэд 145 мянган хүний хоол хүнсний дэглэмийг харьцуулж үзээд өдөрт ердөө л 14 грамм хушга хэрэглэх нь илүүдэл жинд орохоос сэргийлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийг шинжлэх ухааны “BMJ Nutrition, Prevention & Health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа гэрчилж байна.
Мэргэжилтнүүд хүмүүсийн нас ахих тусам нэмэгддэг жингийн асуудал болон төрөл бүрийн самрын хэрэглээ жин нэмэгдэхэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгааг 1986-2011 оны хооронд явуулсан бөгөөд 145 мянган хүн, тэр дундаа 117 эмэгтэй оролцсон байна.
Эрдэмтэд оролцогчдын жин төрөл бүрийн дэглэмтэй үед хэрхэн өөрчлөгдсөн хийгээд самрын хэрэглээ, мөн биеийн идэвх зэргийг нь харьцуулан судалсан аж. Тэгтэл 14 грамм хүртэл хэмжээтэй самар байнга хэрэглэсэн хүмүүс нь илүүдэл жинд орох нь харьцангуй бага байжээ. Тэр дундаа хушга хамгийн үр дүнтэй байв.
Эрдэмтэд үүний гол шалтгааныг одоохондоо нэрлэж чадахгүй байна. Учир нь энэ нь зөвхөн ажиглалтын судалгаа байсан гэнэ.
Хүн нас нэмэхийн хэрээр липидийн солилцоо нь удааширснаар биеийн жин нь нэмэгддэг гэж Швейцарь, Францын эрдэмтэд өмнө нь тогтоосон юм.
Эх сурвалж: iz.ru