Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 50 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногооноос 840 дээж авч, шинжилгээнд хамруулжээ. Эдгээрийн 99.8 хувьд нь ямар нэгэн өвчин, хортон, токсин, нян, пестицид, нитрат илрээгүй байна. Өөрөөр хэлбэл 99.8 хувь нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын шаардлага хангасан үзүүлэлт гарчээ. Шинжилгээнд хамрагдсан дээжний 52.3 хувь нь дотоодын, 47,6 хувь нь импортын хүнсний ногоо, жимс жимсгэнэ байжээ.
Уг шинжилгээг жил бүр ургамал ургалтын, хураалтын, хагалалтын гэсэн гурван үе шаттай хийдэг байна.