2019 оны 9 сарын 23-нд Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдааны үеэр “Хариуцлагатай банкны зарчмууд”-д гарын үсэг зурсан 47 их наяд долларын хөрөнгөтэй 130 банк нэгдэж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын үүрэг амлалтыг баталлаа.
Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош барин 1.5 хэмд хүргэхийг хичээж, нүүрстөрөгчийн хий багатай, уур амьсгалд ээлтэй эдийн засгийг бүрдүүлэхэд банкууд санхүүжилтээ уялдуулан ажиллана.
Хариуцлагатай банкны зарчмуудын хүрээнд бид хүлээсэн үүргээ бодит амьдрал дээр биелүүлэхдээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан уур амьсгалын тэнцвэрт хүрэхэд шаардагдаж буй эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх юм.
Бид дараах ажлуудыг хийх болно.
• Хамгийн бодитой нөлөө үзүүлж чадахуйц салбарт хүчин чармайлт гаргах. Өөрөөр хэлбэл хамгийн их нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг, уур амьсгалд ээлтэй салбаруудад санхүүжилтээ төвлөрүүлэх нь нүүрстөрөгчийн хий багатай эдийн засаг руу шилжихэд чухал нөлөө үзүүлнэ.
• Харилцагчдаа нүүрстөрөгчийн хий багатай эдийн засаг руу шилжихэд татан оролцуулж, хамтран ажиллах. Ингэх нь банкуудын хувьд нүүрстөрөгчийн хий багатай, уур амьсгалд ээлтэй эдийн засаг руу шилжихэд үзүүлж буй хамгийн үр дүнтэй хувь нэмэр юм.
• Банкуудын уур амьсгалын нөлөөллийг хэмжих аргачлалыг боловсруулах, уур амьсгалын талаарх дэлхийн болон дотоод зорилтуудтай үйл ажиллагаагаа уялдуулах чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, бие биенээ дэмжих.
• Хамаарал бүхий бүх салбар болон ялгаатай газар зүйн бүс нутаг бүрт дэлхийн дулаарлыг цельсийн хоёроос бага хэмд боломжтой бол 1.5 хэмд хүргэх, салбар бүрт тохирсон тодорхой хэрэгжих боломжтой замын зураглалыг гаргах зорилгоор засгийн газар, мэргэжилтнүүд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.
• Энэхүү амлалтад гарын үсэг зурснаас хойш 3 жилийн дотор банкууд тодорхой нөхцөл байдалд суурилсан өөрсдийн зорилтуудыг тунхаглаж санхүүжилтээ уялдуулан ажиллах.
• Аргачлал болон зорилтуудыг тодорхойлон хөгжүүлэх явцдаа тодорхой алхмыг хийж эхлүүлэх. Гарын үсэг зурснаас хойш 12 сарын дотор бид өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нүүрстөрөгчийн хий багатай технологи, бизнес моделийг сонгон хэмжүүрүүдийг батлах.
Хариуцлага:
Банк тус бүрийн болон хамтын үүрэг амлалтын хариуцлагыг хүлээх үүднээс “Хариуцлагатай банкны зарчмууд”-ын хүрээнд жил бүр уг амлалтын хэрэгжилтийн талаар тайлагнах болно.