Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, өөрийн нэр холбогдсон дуулианы талаар тайлбарлав. Өнгөрсөн зун консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой дуулиан дэгдсэн бөгөөд түүнийг улсын хилээр хууль бусаар авто машин гаргаж, наймаалцсан хэргээр БНХАУ-ын Цагдаагийн алба шалгаж байгаа тухай мэдээ түгсэн юм. Дуулианы дараа түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
Д.Мөнх-Эрдэнэ: Миний тухай найруулгатай жүжгийг бол нэг нөхөр тавьсан байдаг юм. Энэ манай УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Ж.Батзандан бид хоёр бол найзууд. Хүнийг ханилж яваад, хүлгийг унан байж мэд гэж үнэн юм билээ. Бид хоёр арваад жил хүрээгүй, нөхөрлөж байгаа. Арваад жил нөхөрлөхдөө би харин нөхрийнхөө занг сайн мэдэж авлаа.
Өвөр Монголд зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд. Надад анх очоод тэгдэг байсан байхгүй юу. За Д.Мөнх-Эрдэнээ миний найзаа, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, Өвөр Монгол хүн байна уу гээд… Би тэд нарын чинь бизнесийг Монголд дэмжиж өгье, Одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон (гараа атгаж үзүүлэв). Би засгаа авраад үлдчихсэн гээд. Тэгж ярьсан надад.
Тэгээд би Очир гээд, монголчууд мэднэ дээ, бүх очсон Монголчууд эдний Монгудай гээд ресторанд үйлчлүүлдэг юм. Би Очир ахтай танилцууллаа. Очирын найз Хо Зунтай танилцууллаа. Ингээд Батзандангаа баахан танилцуулаад явлаа. За тэгсэн, манай шударга найз маань ахыгаа Хөх хотын Ерөнхий консулаар томилуулдаг юм аа. Ж.Баатарчулуун гээд, эхнэр нь Оюунгэрэл гээд. Мэдэхгүй ээ, энэ Оюунгэрэл энэ 2 чинь хэзээ ч суусан гэлээ, хоёр гуравдахь ч юм ярьсан байх.
Энэ Баатарчулуун гуай өмнө нь Эрээн дээр Дэд консул хийж байсан юм билээ. Бас ямар томилгоогоор явсан юм мэдэхгүй. Тэгээд Баатарчулуун гуай томилогдоод над дээр ирлээ. Тэгээд би хэлсэн,
-Та юу чадах уу гэсэн:
-Чадахгүй гэсэн
-Компьютер мэдэх үү гэсэн
-Мэдэхгүй гэж байна.
-Хэл мэдэх үү гэсэн
-Мэдэхгүй гэж байна. Тэгээд би бас Гадаад яам руу ийм хүн томилж явуулаад байхдаа яадаг юм гээд буцаадаг юм уу гэж бодсоноо, найз бас гуйж байна шдээ. Хүнд бас найзын жудаг байна аа даа. Манай ахыг ажиллуулаадхаарай, томилуулаад явуулчихсан шүү, Д.Цогтбаатартай яриад явуулчихсан шүү гэж над руу хэлсэн.
Уг нь бол хэлтэй хүн хэрэгтэй. Манайд чинь үндсэн сенхроны хэлтэй хүн байхгүй шүү дээ. Манай Багахүү, Золзаяа хоёр сайн ажиллаж байсан. Эд нараас хойш байхгүй. Би бол яг сенхроны унаган багаасаа сураад, Гадаад харилцаанд дөрвөн жил хятад хэл сураад, тэгээд Дипломат албанд ажиллаж байгаа нэг хүн намайг дөрвөн жил ажиллахад ирээгүй. Ажилд томилогдож ирж байгаа нөхдүүд нь эд нар. (Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулууны зургийг эхнэрийнх нь зурагтай харуулав)
Энийг тэгээд сонсох нь ээ, Эрээн дээр Дэд консул хийдэг байсан юм байна. Тэгээд хүмүүс ярьж байна шүү дээ. Танай дээр Ж.Батзандангийн ах Ж.Баатарсайхан ирж байгаа. Нэг тийм нөхөр шүү гэхэд нь би “За та нар хүн битгий муулаад бай. Би хүний үгээр ажил хийдэг хүн биш ээ л гэлээ. Тэгээд сураг сонсох нь ээ, Эрээн дээр “Патрол” гээд машин байсан. Манай Хөх хотын консулын нэр дээр ороод ирсэн машиныг унадаг. Дипломат дугаартай.
Эрээнээс Замын-Үүд руу орохдоо будаа ачиж ордог. Замын-Үүдээс орохдоо мах ачиж ордог. Өдөрт хоёр удаа гардаг гэнэ ээ. Би бол хараагүй, үзээгүй. Хүмүүсийн яриагаар… Махны Баатарчулуун гээд алдартай нөхөр гэж байна шүү. Тэндээ, Эрээнд байхдаа…
Төрийн албыг мөнгө гэж ажилладаг юм байна. Бод л доо, компьютер мэдэхгүй, хэл мэдэхгүй хүн төрд юу хийдэг юм. Одоо та сэтгүүлч хүн компьютергүй бол юм хийж чадахгүй биз дээ.
Тэгээд би иргэдийн асуудал хариуц гээд үүдэнд суулгалаа. Монгол иргэдтэй, оюутнуудтай хэг ёг гээд… Иргэд зөндөө гомдол тавьсан. Ж.Батзандан руу хүртэл “Энэ ахыгаа аваач” гэсэн чинь “Ерөнхий консулд нь хэл” гээд мессеж явуулсан байна лээ. Мессежийг нь тэр иргэн надад харуулсан. Одоо хүртэл утсанд нь хадгалаастай байдаг гэсэн. Жишээ нь, захидлаар зөндөө ирсэн, хэг ёг, хэг ёг гэдэг гээд.
Эхлээд надад “Би чухам Ж.Батзандангийн ах шүү, аятайхан байгаарай” гэсэн. Би “Хнн танай хэн байх надад хамаагүй шүү” гэсэн. Би Ж.Батзандан байтугай Ж.Батзандангаас цаадахын өмнүүр шударга ёс ярьж явсан хүн шдээ бас. Төрийн албаны чадвар, шаардлагад нийцэхгүй, хангах юу ч байхгүй, компьютерийн товчлуур долоовор хуруугаараа онодоггүй нөхөр шүү дээ.
Үгүй ээ зовлонтой. Энэ нөхөр юу хийх вэ, мөнгө олох гэж очсон байхгүй юу. Д.Цогтбаатар томилоод явуулчихсан, би яах юм. Ж.Батзандан чинь, манай хүн яахав дээ, шударгын дүрд тоглодог хүн чинь. Ер нь хамгийн шударга бус хүн шударгын дүрд тоглодог юм байна.
Мөрөөрөө хүнтэй хэрэлддэггүй, ноомой дуу цөөтэй хүмүүс шударга байдаг юм шдээ. Д.Цогтбаатарын өрөөнөөс Ж.Батзандан салахгүй. Тэгсээр байгаад энийг томилоод явуулчихсан. Би бүр дэд сайд руу хэлтэй хүн өгөөрэй, нөхцөл байдал ийм байна аа. Ирэх жил Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно оо, ажил хийдэг залуу хүн хэрэгтэй байна гээд явуулсан. Би Батмагнай гээд сайн залууг авах гээд бараагүй. Батмагнай Бээжин рүү томилогдсон байна лээ.
Энэ Баатарчулуунтай ажил хийх гэж, машин тэрэгний хор бүгдийг хутгана. За энэ нөхөр чинь Эрээн дээр контрабанд хийдэг байхдаа Эрээний контрабандын цагдаатай найз болчихож. Иргэн Литэй. Тэр нь энэний ижил хөгшин тэтгэвэрийн өвгөн. Тэгээд би Батзандангийн ахад хэлсэн. Ажлаа хийж чадахгүй бол зайл, Монголын төр та нараар дутахгүй. Би ч гэсэн хөгширнө өө, гэхдээ та нар шиг хэлтэй устай, мэдлэг боловсролтой залуучуудын өмнө шавар хаахгүй. Би тэтгэвэртээ гараад алга болно. Та ичиж амьдар, зайл, дүү нарынхаа буянаар бага дарвалзаарай гэсэн. Нэг нь энэ Бямбаа гээд (зураг үзүүлэв)
Гадаадийн иргэдийн харьяатын газрын дарга Болдын төрсөн ах дүүгийнхээ шахаагаар ирсэн. Ийм хүмүүс нийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар луу захиа өгсөн байдаг. Өргөдөл бас очсон. Энэ дөрвөн хүн Бо Чун Су гэдэг хүний эхнэрийн нэр дээр өргөдөл бичээд ЕТГ, АТГ, Гадаад хэргийн яам руу явуулсан байдаг. Бо Чун Суны эхнэр дараа нь миний нэрээр хуурамч захиа өгсөн гэж хэлсэн.
[fbvideo link=”https://www.facebook.com/updown.mn/videos/636482893425371/” width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]
9 comments
Шодрогос ч нэг иймэрхүү л юм байдаг байх даа хөөрхий
Өө энэ чинь бөөн сармагчин дээр сууж бгаа юм шиг санагдчихлаа.Өрөвдөлтэй бас инээд ч хүрмээр жигшмээр хүмүүс юм даа энэ төрийн том албан хаагчид гэж.тшй
БАТЗАНДАН БОЛ УЛААН ПОПУЛИСТ ШУДРАГЫН ДҮРД ҮНЭХЭЭР САЙН ТОГЛОДОГ ЛУЙВАРЧИН. ЭНЭ ХҮН ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХИЙН ТУЛД ЯАЖ САЙХАН ПОПОРЧ ЮУ Ч ГЭЖ ХУДЛАА ХЭЛЖ ХҮМҮҮСИЙГ ХУУРАХАА СИЙХГҮЙ ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД МИНЬ САЙН ТАНЬЖ АВЦГАА.
Yg unen. Bid nar odoo er n zah zuhaas n humuusiig tanij ehelj baina. Ene met shudragaar biy biynee ilchileed yvchihval amar ym ard tumendee
Зүгээр сайнаар бодоход шүү! Төрийн дээгүүр алба хашиж буй тэр тусмаа дээгүүр албан тушаал дээр очсон Монгол улсын иргэд хэн бэ гуай ч гэсэн ах дүүгээ яаж ийгээд татчих юмсан” гэсэн бодол тээж явдагийг үгүйсгэхгүй ээ?! Батзандаа аан Болд оо?! Гэвч ямарч мэдлэггүй,толгой хоосон,шуналтай ийм нөхдүүд хаа сайгүй Монгол улсын нэр хүнд,төрийн албыг самууруулж яваа гэдгийг мартах ёсгүй.
Shudarga zuil darga naraas hezee ch garahgui, huleeh hereggui e. Daraa jiliin songuuliig l irged mini uhaantaihan shig ugch uz! Bitgii haranhui , mungu tugrugt huurtaj, hudlaa amlaltand huurtaj uguurei!
Тэр шодрогос чинь хаана байна тэгээд…
Мөнхэрдэнэ хөөгдөхөөсөө өмнө найзыхаа но-г чрих нь яагаав,шудрага үнэнд гүйцэгдэхээрээ ийм юм ярьж ч суух гэж дээ.Мөнх эрдэнээ та нар муу ажилласан.Монголчуудаа хүн гэж ч үздэггүй ш дээ.Хүний нутагт элчин консулын газар очиход эх орондоо гэртээ ирсийм шиг бодогддог байсан тэр үе Энхамгаланбаатараар дууссан,та нар Элэг нэгтнүүдээ үл тоомсорлогч нар!
Батзандан бл хуурамч.хулхи нөхөр..Төрд гарахын тулд жинхэнэ попорч өгнө..Бас тэрнии ул.бөгсииг долоосон.цүнхии нь барьсан тойрон хүрээлэгчид бна. Бөгсии нь долоох дуртай цүнхииг нь барьж гүйдэг долигнуур нэг нөхөр бии..ямарч юмны дизайны том дарга ч гнэ үү..бас Хятад хэлтэй эрлииз нөхөр. Гантулга ч блүү жан тулга ч глүү..Энэ мэтиин гятад нөхдөөр өөриигөө тойруулсан популист нөхөрдөө энэ боовоо саасан Зандан чинь..