Аргентины шигшээ баг, Каталоны “Барселона” багийн довтлогч Лионель Месси ФИФА-гийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртлээ.
Тэрбээр энэ цолыг хүртсэнийхээ дараа “Намайг энэ шагналыг хүртэх гавьяатай гэж бодож байгаа бүх хүнд талархлаа. Миний хувьд хувийн шагнал хоёрдугаарт жагсана. Харин хамгийн түрүүнд багийн амжилт маань бичигдэнэ. Өнөөдөр миний хувь онцгой өдөр. Эхнэр, хүүхдүүд маань энд сууж байна. Тэд маань ийм чухал өдөр миний дэргэд сууж байгаад би баяртай байна. Хөвгүүд маань хөлбөмбөгт маш их дуртай. Гэхдээ тэд дэлхийн хөлбөмбөгийн ододтой зэрэгцэж зогсохоосоо ичдэг. Тэдэн рүү яаж очиж, зургаа авахуулах, гарын үсэг зуруулахаа ч мэддэггүй. Харин би гэр бүлийнхэнтэйгээ баяр жаргалаа хуваалцаж байгаадаа их баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: sport.bigmir.net