“Монголын хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үзжээ. Түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Дөрөвдүгээр сарын 14-нд Шүүхийн ерөнхий зөвлөл Х.Бат-Ялалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж үзэн түүнд холбогдох асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм байна.
1 comment
Ард түмний шүүх ч бил үү. Төр төмбөгөр гэж энэ дээ