Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва нар Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл болон ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж байна.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим болон Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын талаар танилцууллаа. Мөн нийслэл болон танхимд тулгарч байгаа асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.