“Улаан бал” нэвтрүүлгийг хийдэг Лодой хэмээх залуу 34 дэх дугаараа бэлтгэхдээ Монгол Улсын төрийн далбааг гараараа, шүд амаараа даавуу шуувуу, самбайг энгээр нь цуулах мэт шаржигнатал урж “За, яасан монгол төрийн далбааг урах сонин байна уу” гэсэн гаж үйлдлийг цахим ертөнцөөр цацав.
Алдар нэрийн төлөө нөхөр ийнхүү араатнаас ч долоон дор авирлаж буйг юу гэж үзвэл зохилтой вэ. Энэ бол үнэндээ Монгол Улсаа доромжилж буй хууль зөрчсөн үзэгдэл. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 2-ын нэгдүгээр зүйлд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэсэн байдаг бол мөн хуулийн 2-ын 2дугаар зүйлд “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ.
Хуулийн заалтын дагуу бол Лодой хэмээгч эл нөхөр Монголын ард түмний тусгаар тогтнолд аюул занал учруулж, түүхэн уламжлалыг үгүйсгэж, ард түмний эв нэгдэлд заналхийлэн, шударга ёсыг зөрчин, цог хийморийг гутаасан нь тодорхой байна.
Нэг ёсондоо мань хашир Монгол үндэстний агуу их удирдагч Чингис хааныг доромжилж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийг салбартал урж, бурхан өөдөө нулимсантай ялгаагүй үйлдэл гаргажээ.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 26дугаар зүйлд “Төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно”, 27дугаар зүйлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага хүлээлгэхийг тодорхой заасан бөгөөд 27-ын1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 28 дугаар зүйлд “Хуулийн биелэлтэд тавих хяналт.
Энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын хил хамгаалах байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан байна.
Олимп, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож буй Монгол Улсын иргэд төрийн далбаагаа дээдлэн хүндэлж, үнсэж, нөмрөн гүйж ялалт баярын нулимсаа төрийн далбаандаа л мэхийн илэрхийлдэг атал “Улаан бал”-ын Лодойгийн улс амьтны нүдэн дээр улайм цайм үйлдсэн эл гаж явдал хуулийн хариуцлагаас гадуур өнгөрөх ёсгүй гэж олон түмэн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: medee.mn Л.Батцэнгэл
21 comments
Даварсан муу гөлөг вэ? Хятад руугаа зайлаарай чи
энэ Лодой гэдэг чин төрд ажиллад бүр Боловсролын яаманд Гантомөр сайдын туслах ч булүү, газрын дарга ч билүү том ажил хийж биасан хүн биз дээ.
Hun anduuraad bgn bishuu ene zuer l hotlogch bizdee
манай төрийн далбааг Хужаа нар Соёлын хувьсгалын үеэрээ урж байсан ганц тохиолдол байсан. одоо энэ баруун аймгийн гаралтай гээд бадиаг хулгайч чинь бас урах шив дээ. ял авах ёстой.
Манайхаас бусад улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа даа
Хятад биш гэсэн зүэр хэт их стрэсстээд ийм үйлдэл хийсэн гэсэн
owchtei golog we enchn hujaa gichii yum bishu mongoloos zailuul
Zoochin
Yadag balai nuhur ve
Галзуурчихсан юм байхдаа энэ нөхөр.
yamar novshiin amitan be ene muu zaaval huuliin hariutslaga hvleelgeh heregtei ene metiiin dutuu hugjiltei tarhitai yumnuudiig zvgeer orhij bolohgvi yaavch
Бүхэл бүтэн тусгаар тогтносон,дэлхийд данстай улсын төрийн далбааг урж байдаг хэн бэ? Хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.
эргүү ац, хийхээсээ өмнө бодож байх хэрэгтэй
тэнэг новш. шууд бууд.
Hytad novdh Mongol hunees iim uildel garahgui
eserguutslee ooroor ilerhiilj boldoggui ym u tolgoigoo ajilluul , ingej bolohguie
Humuus ghde ydaj ene bichlegiig n uzched hun doromjloh heregtei shde, bi bol ene zaluu ene uls ornii emzeg sedvuud ruu ih gun orchod gantsaaraa shanalaad yva sanagdaad bga bh gj taamaglad bha, tim ch bgasai. Ene zaluugiin honddg asuudluud unen baidag shude. Toriin dalbaa urtlaa shanalsan bgasai, hariutslagaa uhamsarlaad l hiisen bolov uu, hiisen uildel n buruu ch uzel sanaag chn demjij bga shu, mongold zoriggu uzel bodolgu zaluus l duuren bga bololtoi
Ардчилал нэрийн доор дураараа дургисан энэ мэтийн нөхдүүдэд тохирсон ял шийтгэл оноох хэрэгтэй. Энэ бүдүүлэг залуу Лу .Гантөмөрийн тэжээвэр Манангийн нөхдийн догиосон бацаан. Хандыг нь хага дарах хэрэгтэй.
tuv aimgiin murdund ylgaanii camert ovgoruud deer avaachaad hed honuulchih huurhun huuhen bolood garch irne.daraa n yaj darvalzahiig n hariyaa.tegeed amiig n asuuy?turiin dalbaagaa ene muu gulugt doromjiluulah shorongiin hulgaich ch bhgui.
мэдрэлийн эмнэлэг олноор барьж хорихгүй бол өвчтэй амьтад ээ мөн олон болж байна шүү
Гантөмөрийн тэжээвэр гөлөгт хийсэн буруу үг үйлдэлд ХУУЛЬ д заасан арга хэмжээ авах зөв. Хүзүүний Ми нарын хаацайлсан Гантөмөрийн заавар Манан санхүүжилтээр дарвагнасан нууц биш.