Улсын хэмжээнд энэ онд нийт 512.0 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын ажил өдгөө ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай явагдаж байна.
Ургацын урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байгаа аж.
Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургацын хэмжээ бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэхдээ Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургац харьцангуй сайн байгаа юм байна.