Авлигатай тэмцэх газрын зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний 6 дугаар бүгд хурал 2019 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг царцаах, буцаах чиг үүрэгтэй “АРИН-АП” хэмээх сүлжээг анх БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд бий болгожээ.

Одоогоор сүлжээний гишүүнээр 24 улс, ажиглагчаар олон улсын 9 байгууллага нэгдээд байна. Монгол Улсын хувьд Хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажиллаж байгаа юм.

АРИН-АП сүлжээний VI бүгд хуралд тавигдсан илтгэл дээр Дэд сайдаар ажиллахдаа хайгуулын лиценз гаргаж өгснийхөө хариуд Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 байр худалдан авсныг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн…гэж дурдагджээ.

Энэ эрхэм хэн бэ?

Урьд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэн сайд 1,2 еврогийн авлига авсан гэх асуудал Франц улсад шалгагдаж байгаа талаар мэдэгдсэн. Тэрбээр “Францын нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна.

Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад өгсөн” гэсэн.  Харин 1.2 сая еврогийн авлига авсан гэх асуудал Дэд сайд асан О.Эрдэнэбулгантай холбоотой гэсэн хардлага гарсан. О.Эрдэнэбулган нь Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байжээ.

Дэд сайд асан О.Эрдэнэбулганыг өнгөрсөн жил АТГ-аас лицензийн хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Улмаар 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан ураны тусгай зөвшөөрөл гадаадын компанийнханд олгосон гэх хэрэгт шалгаж байгаа гэх хэргээр шалгаж саатуулж байжээ.

Эх сурвалж: tovchoo.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн