Европ дахь Дипломат төлөөлөгчийн газруудад ажилладаг нэр бүхий дипломат ажилтнуудын хууль бус үйлдлийн улмаас Монгол Улсын нэр хүнд багагүй унасан. Дипломатчдын хууль бус наймааг таслан зогсооно гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн билээ.
Хил дамнан хөлжиж, хууль бус наймаа хийгчдийн бүлэглэл гэнэт гарч ирээгүй, тамхины контрбанд хүрээгээ тэлж, кокаин, героиноор өргөжихөд юу нөлөөлөв гэдгийг яамныхан судалж байгаа сурагтай. Хилийн чанадад улс орныхоо нэр хүндийн унагасан хүмүүсийн олонх нь Гадаад харилцааны яаманд танил тал, бусдын татаасаар орж ирсэн, хулхи дипломатчид байдаг нь олонд ил болсон.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд Гадаад харилцааны салбарт “агаарын томилгоо” их хийснийг дипломатчид ярьдаг юм билээ. Дипломат албаны талаар ямар ч ойлголтгүй, мэргэжлийн бусчуудыг томилсоны гор гарч байна ч гэж үзэж байгаа юм.
Хэдийгээр хугацаа алдсан ч ГХЯ-ныхан энэ асуудалд анхаарах болсны илрэл нь зарим хүнийг чөлөөлснөөс харагдав. Тухайлбал, хил дамнасан хууль бус наймаанд оролцсон ХБНГУ-д сууж байсан Элчин сайд Х.Даваадоржийг ажлаас нь чөлөөлжээ. Х.Даваадоржоос гадна контрбандын хэрэгт холбогдсон ч танил талаа ашиглан, ял шийтгэлээс мултарч, зөвхөн ажлаас чөлөөлөгдсөн төдийгөөр хариуцлагаас мултарсан дипломатч цөөнгүй.
Тэдний нэг нь экс Ерөнхийлөгчийн томилсон, Чехэд суугаа Элчин сайд Н.Наранбат. Польшийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтад багтсан түүнийг хууль бус эд зүйл, тамхи зөөвөрлөсөн хэргээр эрэн сурвалжилж байсан энэ хүнийг Чех Улсад Элчин сайдаар томилсон байж.
Дипломат албаны нэр хүнийг ичгэвтэр байдалд оруулсан этгээдүүдийн нэг нь экс Ерөнхийлөгчийн үед, Францад томилогдсон Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх асан А.Баттөр. Мөн Парис дахь Элчин сайдын яамны ажилтан М.Батсайхан, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн татаасаар Швейцарт томилогдсон В.Пүрэвдорж нар гээд хөврөх бололтой.
Гадаад харилцааны яаманд огт ажиллаж байгаагүй, хэний ч мэдэхгүй М.Батсайхан одоо тав дахь удаагийн томилолтоор Парист амьдарч байгаа аж. Тэрбээр ямар ашиг сонирхолтой болоод удаа дараа Францад томилогдоод байна вэ. В.Пүрэвдорж, М.Батсайхан нар Элчин сайдаас чөлөөлөгдсөн ч эх орондоо буцаж ирээгүй.
В.Пүрэвдорж нь олон улсын байгууллагад, М.Батсайхан нь Францад нэг жил амьдраад саяхнаас тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөхийн албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин, Г.Равжаа
6 comments
би уран зургийн багш гэхдээ мөрөөдөл минь гадаадад дипломатаар шууд томилогдоод бас хар тамхи хууль бус наймаа хийгээд цаанаа нэг зэвүүн гар болмоор байдаг даанч дээрээс татах татаас кран танил том хамаатан байхгүй энэхүү нийтлэлийг уншаад атаархаад мөрөөдөөд амьдрий даа
оролцсон бишээ.хар тамхины наймаачид.хүний тархийг үхүүлэгчид
chehiin elchingiinhen gej heden novsh bnaa. olon jil tend ajillaj amidraad bur elchingiin bairiig huviin met oilgochihson. 1 gazar huniig olon jil ajiluulah buruu . huuli bus jum hiih magadlal ih boldog jum.
үгүй ээ ер нь энэ улсад шударга үнэн юм гэж байсан юм уу гэмээр л хачин хачин юм их сонсох нь ээ хөөрхий. Үнэн л байдаг байгаа даа гэж заримдаа ч бодогдох юм байна шүү
ene muu hvzvvgvi novshiin tarisan gai mongol ulsad hezee bvren ustah ym boloo hamaatan sadangaar n bvlgeer n ustgah heregtei tegz baiz l mongol deeshlene
MAH-iin tomilgoonii humuus biz dee.Elbegdorjiin ued baisan buh humuus naaashaa tatagdaad duussan.2016 onoos hoish solison humuus bugd xap tamhi kontorbandi hiisen MAH-iin humuus .MAH buzar bulaigaa dandaa ELbegee ruu chiheh yumaa