Энгийн үгс гайхамшигт хүрэх түлхүүр болдог.
Харилцаа холбоо тогтоох нь хувийн болоод албаны харилцаанд томоохон боломж болдог. Ямар нэгэн арга хэмжээнд хэн нэгэнтэй танилцах боломж гардаг. Тэр бүрд онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд тухайн байдалд тохирсон оновчтой зөв асуулт асуух хэрэгтэй.
Иймээс дараах 8 хэлцийг санал болгож байна:
- Сайн байна уу, Миний нэрийг
Энгийн зүйлсээс эхэл. Гараа сунгаад, энгийнээр инээмсэглээд нүдрүү нь харж өөрийгөө танилцуулаарай. Нөгөө хүн таньд нэрээ хэлсэн бол сайн эхлэл болжээ.
- Юу хийдэг вэ?
Хүмүүс өөрсдийнхөө тухай ярилцах дуртай байдаг. Хэрэв та үнэхээр сониуч бол ихэнх хүмүүс тантай ярилцахаас зайлсхийх болно. Тиймээс энгийн зүйлсээс эхлээрэй.
- Таны эрхэлдэг ажил?
Та юу хийдэг вэ? Гэдгээс арай өөр хувилбар. Арга хэмжээ болон тухайн хүнээс хамаарч тохирсон хэлцийг хэрэглэнэ. Магадгүй та хоёуланг нь хэрэглэхийг хүсэж болох юм. Хэрэв санхүүгийн ажил эрхэлдэг хүнтэй ярилцаж байгаа бол “Та санхүүгийн хүрээлэнд ажилдаг уу эсвэл өөр салбарт ажилладаг уу?” гэж асууж болох юм.
- Өөрийн ажлынхаа юунд нь дуртай вэ
Тэд цөөн үгээр хариулах боломжгүй иймэрхүү нээлттэй асуулт асуух нь илүү сонирхолтой эерэг үр дүнтэй байдаг.
- Ийм төрлийн ажлыг хэрхэн эхлэх вэ?
Та бусдаас маш их зүйл суралцана. Тэд түүхээ ярьж эхлэх юм бол та үнэхээр сонирхлыг нь татаж чаджээ.
- Таныг энэ арга хэмжээг орхино гэж найдаж байна?
Мэдээж энэ асуух ёсгүй асуулт ч гэлээ албан харилцаанд оролдоод үзэх хэрэгтэй. Энэ нь илүү албан харилцааг өргөжүүлэх том боломж болдог.
- Би таны ажилд үнэхээр дуртай.
Хэрэв та сайн мэддэг хүнтэйгээ ярилцаж байгаа тохиолдолд түүний ажлыг хүндэлдэг гэдгээ илэрхийлэх нь сайн эхлэл болно. Илүү нээлттэй болохын тулд “Өнгөрсөн жил эхэлсэн таны шинэ төслийн талаар сонслоо. Ямархуу явж байна” эсвэл “Таны номын шинэ санаа миний ажлыг урагшлуулахад тусалсан шүү” гэх мэт.
- Таны салбарт бизнесээ эхлүүлж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Салбарын ахмад, туршлагатай хүмүүстэй ярилцаж байгаа тохиолдолд илүү нээлттэй байхын тулд үнэ цэнийн талаар асуух хэрэгтэй. Таны карьерийн явцад саад бэрхшээл ашиг ололтын талаар асуугаарай.
Эх сурвалж: mlctraining.mn