Хуучин Бирм буюу Мьянмар улсын шинэ нийслэл Нейпьидо хотыг анх маш сайхан төлөвлөгөө, зорилготойгоор цэргүүд барьсан юм. Үнэхээр ч зам талбай, барилга байгууламж, усан оргилуур, буддын сүм хийд, музей, амьтны хүрээлэн, тансаг зочид буудалтай сайхан хот болж чадсан юм. Харамсалтай нь энэ хот хүнгүй, хоосон хот болжээ.
Хотыг 2005 онд барьсан ч өдгөө энд 1 сая хүрэхгүй хүн аж төрж байгаа нь Азийн стандартаар болж эзгүйтэй л адилхан гэсэн үг. 5 тэрбумыг салхинд хийсгэсэн энэ хот ямар гоё баригдсаныг та зургаас харж болно.
Одоогоор нийслэлийг яг хэзээ нүүлгэн шилжүүлэх нь тодорхойгүй байна. Үүнийг дотоод улстөрчид, зурхайчдын мэргэ төлгөөр л шийдэх биз ээ. Учир нь Мьянмарт зурхайчдын үгээр хөдлөх тохиолдол түүхэнд олон гарч байсан юм. Энэ хот тэнгисээс ирэх халдлагад өртөх нь бага. Үүнээс гадна агаарын цохилт болбол газар доорх хоргодох газар, нуувч бэхэлгээ энд тэнгүй.
Дээр нь цаг уурчид, далай судлаачдын дүгнэлтээр өмнөх нийслэлээ бодвол цүнами, байгалийн гамшигт өртөх аюул тун бага. Хотын оршин суудаг болон цэргийн бүс, яамдын бүс, зочид буудлын бүс гээд нарийн зааглажээ. Дээр нь Бирмийн гурван хааныг дүрсэлсэн аварга том барилга байгууламжтай.
Эх сурвалж: fishki.net