Барилга, хот байгуулалтын яамны “Нээлттэй өдөрлөг” / 2019-9-23/ өдөр Сүхбаатарыг талбайд болж байна. Тус өдөрлөгөөр Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах ажлын хүрээнд Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэж байна.
Төв талбайд цугласан иргэдийн олонхи нь Барилгын уйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтэс болон Ус сувгийн удирдах газар гэсэн асаруудын үүдэнд цугласан байв. Тус өдөрлөгөөс онцлон Барилгын тусгай зөвшөөрлийн асуудал авилгын хэрэгт хамаарахаар болоод байгаа талаар тодруулах гэсэн боловч “холбогдох мэргэжилтнүүд ирээгүй” гэсэн шалтгаанаар хариулт авч чадсангүй. Мөн иргэдийн санал хүсэлтийг бичгээр авч байгаа ба хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа нэгтгэн мэдээлэл өгч байна гэсэн юм.