Өнөөдөр орой “Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт 60 тэрбумын эзэн Ц.Сандуй залрах тухай мэдээ сошиал орчинд явж байна. Засгийн эрхийг барихын тулд сонгуульд ашиглах мөнгөө гишүүдээсээ татвар хураах зарчмаар босгоно. Дараа нь энэ мөнгөний үнэд тохирсон албан тушаалуудыг хуваарилна гэсэн тохиролцоотой схемийг сөрөг хүчин АН болон Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого хэмээн хардаж байсан юм.
Эрх баригч нам дотор ч энэ асуудал халуун сэдэв болон өргөжиж байсан. Энэ сарын эхээр 60 тэрбумын хэрэг шүүхэд шилжсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Ц.Сандуй эфирт гарч, дуулиант хэргийн талаар олон нийтэд ойлголт өгөх гэж байгаагаас харвал Ц.Сандуй, А.Ганбаатар нарын нэр холбогдсон хэргийн шүүх хурал ойртож байгаа бололтой.
Дуулиан шуугиантай хэрэгт нэр холбогдсон улс төрийн хүрээнийхэн шүүх хурлын өмнө хэвлэлүүдээс дэмжлэг авна гэж горьддог. Өөрсдийн нэр холбогдсон хэргээс нэр цэвэр сугарч гарахаар зүтгэдэг тактик шинэ юм биш.
Ц.Сандуй энэ тактикийг хэрэглэж байгаа анхны хүн ч биш, эцсийн ч хүн биш. Цагт давчигдсан тайлбар, сошиал сүлжээнд дэгдэх таамаг, сэжиг, өмгөөлөл харин түүнд ашиг авчрах уу, эс авчрах уу гэдгийг харах л үлдэж.