30 орчим настай залуу гэртээ шатаж амиа алджээ

2019-09-23 12:141min0
11

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан зуслангийн “Задгай”-д өнгөрсөн шөнө үүрээр 5 ханатай гэр шатжээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, нэг автомашинтай 7 км зам туулан 04:53 цагт очиж 15 минут ажиллаж галыг унтраасан байна.

Уг гал түймэрт /нэр, хаяг тодорхойгүй 30 орчим настай эрэгтэй хүн/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. Тухай иргэний нэр, хаягийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй