ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө (2019.09.19-20-нд шилжих шөнө) ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн “Mersedes Benz” маркын машиндаа мансууруулах төрлийн зүйлс хэрэглэж байхад нь баривчилсан.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт татжээ.
Б.Амархүүг баривчлах үед эхнэр нь хамт байсан гэх мэдээлэл бий.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр О.Ариунзулыг саатуулаагүй ажээ.