Э.Цэндбаатар Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо

2019-09-21 12:451min0
5

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн манай тамирчдын хувьд өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д 78 орны 365 боксчин оролцсоноос 15 орны 32 ширэн бээлийтэн медалийн болзол хангасны дотор Монголын Э.Цэндбаатар багтлаа.

57 кг-ийн жинд өрсөлдсөн манай боксчин,Азийн наадмын болон Ази тивийн аварга Эрдэнэбатын ЦЭНДБААТАР өнөөдөр Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой энэ тэнцүү тулалдсан ч шүүгчид 0:5 (28:29,28:29,28:29,28:29 27:30) оноогоор Узбекистаны боксчинд ялалт өглөө.

Монголын боксчдын дэлхийн рингнээс хүртсэн медалийн буухиаг залгамжилсан, 22 настай Э.Цэндбаатартаа дахин баяр хүргэж, дэлхийн медалиа Олимпийн медальтай ихэрлүүлэхийг ерөөе!

Цэндээ боксын Дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн Монголын 9 дэх боксчин, 11 дэх медалийн эзэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй