Урлаг, Спорт

Х.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй

Жүдо бөхийн Токио-2019 ДАШТ-д амжилт тааруу оролцсон жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн алба энэ сарын 12-д бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн. Үүний дараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн баг хэрхэн бүрдэх талаар олны дунд хүлээлт үүсээд байсан бөгөөд гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар шигшээ багийг удирдахаар болоод байсан.

Тэгвэл дөнгөж сая үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарын багт ажиллах дасгалжуулагчдын нэрс тодорсон байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албанд Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Нямхүү, Д.Цэрэнханд нарын хэн нь ч багтсангүй. Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Х.Цагаанбаатар хэдхэн хоногийн өмнө өөрийн жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар” академиа нээгээд байсан юм.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын багт “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон МУГТ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа нар багтжээ. Манай улсын олимпийн наадмын гол төрлүүдийн нэг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүн ийнхүү тодорлоо. Жил хүрэхгүй хугацааны дараа болох Токио-2020 олимпийн наадам болно. Олимпийн багаа бүрдүүлэх их ажил, олимпийн наадамд амжилттай оролцох хариуцлага ирж байна. Манай шигшээ багийн өмнө энэ онд зохиогдох Абу-Дабигийн Их Дуулга, Токиогийн Их Дуулга тэмцээнүүд хүлээж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

17 Сэтгэгдэлтэй

  1. Сагсуу ойворгон хулгайчтай яаж хамтарч ажиллах юм төвөгтэй шдээ тэрэнтэй хэрэлдээд байх хэцүү зодолдоод байх хэцүү гоншигноод

  2. Сагсуу ойворгон хулгайчтай яаж хамтарч ажиллах юм төвөгтэй шдээ тэрэнтэй хэрэлдээд байх хэцүү зодолдоод байх хэцүү гоншигноод

  3. Ховын хутгуур,хор найруулагч шигшээ дотор орж ирээд хутган үймүүлэгчийн ажлыг харин 1 сайн хийнэ дээ.

  4. цагаанбаатар сайн тамирчин,шигшээд дасгалжуулагчаар таарахгүй.өөрийнхөө хэмжээг мэдрэх хэрэгтй

  5. ЗАЛУУСД ЗАЙГАА ТАВИЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРСДӨӨ ТЭГЭЭД ДУРТАЙ ЮА БОЛ АХМАДЫН ДЭЛХИЙН АВРАГАД ОРОХГҮЙ ЮУ.

  6. Багаа бүрдүүлж байгаа ахлах дасгалжуулагч өөрөө шийднэ биз дээ, Цагаанбаатарыг заавал авах албагүй, тийм байхад сэтгүүлч нь яс хаяж байгаа юм шиг “Цагаанбаатарыг багтаасангүй” гэж гарчиглаад байх бүр ч хэрэггүй шд…ккк

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close