ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Кремлиэс зайлуулна гэж Москваг явганаар зорьж буй якут бөө Александр Габышевыг энэ сарын 19-нд хулгайлжээ. Түүнийг дэмжигчдийн нэг нь ярьснаар Эрхүү мужтай хиллэдэг Выдрино сууринд түүнийг байхад хэд хэдэн машин ирсэн гэнэ.
Тэнд автомат буу, бороохойгоор зэвсэглэсэн, олон хүн байсан бөгөөд бөөг газарт чимээгүйхэн унагаад авч явсан гэнэ. Тэд ямар ч бичиг баримт үзүүлээгүй гэсэн байна. Нийт 40 орчим зэвсэгтэй хүн байсан болохоор зарим нь цагдаа нар байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор якут бөө хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Хүмүүс түүнийг авч явсан машин Улан-Үдийг чиглэсэн гэжээ. Тэгвэл сэтгүүлч Борис Ветров ч бөөгийн эсрэг хэрэг үүсгэсэн гэж баталсан аж. Харин цагдаа нар энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Якутын бөө Москваг чиглэн алхаад 4 сар болж байгаа юм. Тэрбээр Путиныг харын хүчний хүн гээд түүнээс ангижрах ёстой гэжээ. Энэ хугацаанд тэр 2000 гаруй километр зам туулж, олон хүнтэй уулзсан байна.
Эх сурвалж: lifter.com.ua