Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт тус багийн харьяат 33 настай С /эрэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг сураггүй болсон тухай дуудлага 16-ны өдрийн 17:30 цагт ирсэн бөгөөд нийт 31 хүн эрлийн ажиллагаанд оролцсон аж.
Гэтэл өнөөдөр өглөө (2019.09.18) 06:30 цагт иргэн С эсэн мэнд байгаа тухайгаа ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн байна. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Эрлийн ажиллагааны хүрээнд 1 дүгээр бүлэг Бугат сумын Их булан багийн “Хар үзүүр” гэдэг газраас “Тавилтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 2 дугаар бүлэг “Ховд” голын хоёр талаар 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.