13 давхраас үсрэх гэж байсан согтуу иргэний амийг аварчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн IV хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас нэгэн иргэн үсрэх гээд байна гэсэн дуудлага есдүгээр сарын 16-ны өдрийн 17.13 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 5 км зам туулан 17:20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн 41 настай эрэгтэй Т согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гэж байжээ.
Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.