Зурхайн орд бүр зан ааш, давуу болон сул талаасаа шалтгаалан өөр өөрийнхөөрөө өтөлдөг. Мэдээж бүх хүн өөр өөрөөр өтлөх ч зурхайчид тэдний талаарх ерөнхий зураглалыг гаргаж чаддаг гэдгийг санаарай.
Хонь
Энэ ордынхон өөрийнхөө насандаа өтөлнө гэж байхгүй. Хониныхон өнөөдрөөрөө амьдардаг, маргааш юу болох бол гэж санаа зовдоггүй орд. Сэтгэл санаа өөдрөг байдал нь залуу насны эрч хүчээ өтөл буурай болтол хадгалахад тустай.
60 настай хониныхон арьсан хүрэм өмсөөд гүйх нь юу л бол. Гэхдээ дуртай мотоциклоороо татгалзахгүй л болов уу. Хамгийн гол нь дуртай хоббигоо залуу байсан үеийнх шигээ үргэлжлүүлэн хийсээр байх болно. Тиймээс ч хониныхон өөртөө төдийгүй өрөөлд ч анзаарагдалгүйгээр өтөлж чаддаг. Ийм эмээ, өвөөд ач зээ нар нь дуртай байдаг.
Үхэр
Үхрийнхэн хэрэгцээнээсээ илүү хивэх зуршилтай. Тиймээс нас ахих тусам илүүдэл жинтэй болдог. Дээр нь зөрүүдийн туйл үхрийнхэн улам л гөжүүд нэгэн болно. Гэхдээ тэд тэсвэр тэвчээрийнхээ ачаар урт насалдаг. Тэд төрөл саднуудтайгаа уулзаж, хамтдаа амарч зугаалахаас татгалзахгүй. Гэхдээ хөгшин үхрийнхнийг амралтад ганцааранг нь явуулах гэж ятгах боломжгүй. Учир нь тэд шинэ орчинтой бие даан танилцах тун дургүй.
Ихэр
Энэ ордынхон залуудаа зорилго тавьж, цаг хугацааны явцад алгуурлалгүйгээр урагш ахих хандлагатай байдаг. Тиймээс ихрийнхнийг гэртээ эрт харина гэж найдах ч хэрэггүй. Өтөл буурай болсон ч тэднийг амарч хэвтээд, ажилгүй суухыг харна гэж үгүй.
Тэдний карьер тэтгэвэрт гартлаа үргэлжилдэг бөгөөд боломж гарвал түүнээс хойш ч олон жил ажиллаж чадна. Тиймээс ихрийнхэн тэтгэвэрт гаргах гэсэн ажил олгогчдод багагүй төвөг учруулдаг. Яагаад гэвэл тэдэнд байнгын хөдөлгөөн маш чухал.
Мэлхий
Мэлхийнхэн хоёр төрөл. Нэг нь огт нас ахидаггүй байхад нөгөөх нь хөгшрөхөөрөө ойр тойрны хүмүүсээ Тереза эхээс муугүй халамжилж асардаг болдог. Нас нэмэх тусам энэ ордын төлөөлөгчид бусдаас өөрийг нь илүү ихээр хүндлэхийг шаардаж эхэлдэг. Мэлхийнхнээс олон хүүхдийн хүлээдэг гайхалтай “сонгодог” эмээ, өвөө нар гарч ирдэг. Тэд үр ач нартаа үргэлж амттай шимтэй хоол хийж өгч, амьтны хүрээлэнгээр дагуулан явах буюу цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг. Мэлхий өвөө өөрийнхөө дадал зуршлыг ач нартаа өвлүүлэхийг үргэлж хичээнэ. Гэхдээ энэ бүгдийнхээ хариуг байнга нэхнэ.
Арслан
Арслангуудын хүлцэнгүй зан жил ирэх тусам улам нэмэгдэнэ. Тэд хөгшрөхөөрөө илүү тайван, агуу, бага зэрэг илүүдэл жинтэй хүмүүс болцгоодог. Энэ ордынхон олны хүндлэлийг хүлээхийг хүсдэг болохоор нас дээр гарсан ч алдар нэртэй, үлгэр дууриал болсон нэгэн байхыг хичээнэ.
Тиймээс ч арслангууд орцны ойролцоох сүүдрэвчийг дүүргэж, бүгдийг таньдаг мэддэг болчихсон байдаг. Арслан өвөө нар гавьяаны амралтдаа удаан гарахгүй, залуу үеийнхнийгээ сурган зааварчлах хандлагатай.
Охин
Охиныхон нас нэмэх тусам эргэн тойрноо сөргөөр харж эхэлнэ. Ялангуяа тэд хэт шүүмжлэмтгий зангаа хянахгүй бол замаа алдана гэж мэдээрэй. Энэ ордынхон хөгширтлөө биеийн галбир, эрүүл мэндээ алдалгүй явж, улам л төгс сайхан болж байдаг.
Охиныхон дотор өтөлсөн хойноо ч толиотой хатагтай, жентльменүүд байх нь элбэг. Тэд бага зэрэг хатуу ч ухаалаг гэж жигтэйхэн. Өтөлж буй охиныхон хүүхдүүдийнхээ хайртай хүнд болон хүүхдүүддээ нэлээд шүүмжлэлтэй ханддагийг сануулах нь зөв болов уу.
Жинлүүр
Энэ ордын төлөөлөгчид бүхий л амьдралынхаа туршид гадаад үзэмжиндээ анхаардаг болохоор целлюлит, үрчлээнээс сэргийлэх ямар ч алхмыг хийхэд бэлэн байдаг. Тийм болохоор жинлүүрийнхэн бусад ордынхоос огт өөрөөр өтөлнө.
Тэд гоо сайхны мэс засалчид болоод гоо сайханчдын байнгын үйлчлүүлэгчид болдог. Үүнийхээ ачаар залуу насаа ч удаан хадгалж үлддэг болохоор 60 настай жинлүүрийнхэн тун гайхалтай харагдаж чадна. Тэднээс халамжтай эмээ гарах нь тун ховор. Яагаад гэвэл тэд гадаад үзэмжиндээ илүү санаа тавих нь элбэг.
Хилэнц
Хилэнцийнхэн нас ахих тусам сүрлэг, агуу болж ирдэг. Тэд өөрсдийгөө жил жилээр ухаан сууж, туршлага хуримтлуулсан гүн ухаантан болсон гээд эргэн тойрныхондоо сургаалаа айлдахад бэлэн болдог байна. Харамсалтай нь хөгшин хилэнцийнхэн хэтэрхий өөрийнхөө үзэл, зорилгод баригдсан нэгэн болдог.
Гэхдээ хилэнцүүдээс сайн хэрнээ өө сэв эрэмтгий багш гарч ирэх нь элбэг. Та хилэнцийн профессоруудаас их мэдлэг олж авах боловч түүнд шалгалт өгнө гэдэг хэцүү.
Нум
Нумынхан хөгширч байгаа тухай бодохгүйг хамаг хүчээрээ чармайна. Бүр ойр тойрны хүмүүсээсээ настайгаа холбоотой хэд гурван магтаал сонсчих гээд л үзнэ. Тэгээд ч ийм магтаал үнэний ортой байх нь элбэг. Яагаад гэвэл нумынхан өтөл буурал болтлоо дур булаам, тачаангуй чанараа хадгалж чаддаг. Хамгийн гол нь ямар ч онцгой хүч зарцуулалгүйгээр залуу харагддаг нь гайхалтай. Нумынхан амьдралынхаа туршид хоол хүнс, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг болохоор эцсийн эцэст өтөл болохдоо үр шимийг нь хүртдэг юм.
Матар
Матрынхны хувьд цаг хугацаа эсрэгээрээ эргээд байгаа мэт санагддаг. Энэ ордынхон “бяцхан хөгшин” нөхөр болж мэндэлдэг. Өөрөөр хэлбэл багаасаа л буурь суурьтай, хариуцлагатай, ухаалаг нэгэн байдаг. Харин нас нэмэгдээд ирэхээрээ илүү хүүхдэрхүү, тэнэгдүү болдог.
Тиймээс матрынхан хөгшрөхөөсөө яг хүүхэд шиг болдог байна. Ийм байхад нь үр ач нарт нь ч таалагдана. Учир нь ийм л өвөө, эмээ нар аав ээжийнх нь хориглосон бүхнийг зөвшөөрч, амттангаар илүү их бөмбөгдөж, хүссэн хүүхэлдэйн киног нь удаан үзүүлж чаддаг юм. Тэд үр ач нартаа үүнийг зөвшөөрөөд зогсохгүй хамтдаа нийлээд л эрхлэлдэж өгнө.
Хумх
Багаасаа л буурьтай хумхынхан гадаад төрхөндөө маш их анхаарал хандуулдаг бөгөөд жил ирэх тусам энэ нь улам л нэмэгддэг. Энэ ордынхонд ойр тойрныхон нь түүний талаар юу ч гэж бодсон хамаагүй гэдэг. Тиймээс нас нэмэх тусам бусдын анхааралд өртөхөө больдог. Хөгширч буй хумхынхан зөвхөн гаднаа өтөлдөг бол дотроо олон жил залуу зандан хэвээрээ явдаг.
Загас
Энэ ордынхон хөгшрөхөөс сүнсээ зайлтал айна. Хүссэнээрээ амьдарч чадсангүй, тэрийг ч амжуулсангүй, тэрийг ч хийсэнгүй гээд л. Үүнээс болж амьдралынхаа үе шат бүрийг даван туулж, хуримтлуулахын тулд их цаг хугацааг зарцуулна.
Үүнд аль болох санаа зовнихоо багасгавал илүү аз жаргалтай, урт удаан насална гэдгийг санаарай. Ер нь байнга санаа зовох гэдэг муу бүхнийг нэмнэ үү гэхээс сайныг нэмэх нь юу л бол. Сонирхолтой нь загасныхан ер нь гадаад байдалдаа тийм ч их санаа зовдоггүй.
Зургийг: Ольга Громова
Эх сурвалж: lifter.com.ua