Урлаг, Спорт

Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа “The Hu” хамтлагийн тухай та бүхэнд танилцуулъя.

front-30 Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

“The Hu” хамтлаг 11 хүний бүхэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

EFfmRL3U0AAArPZ Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.

66512239_2755131664516965_7253021215328043008_n Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

Хамтлаг 2016 онд байгуулагдаж, уран бүтээлээ анх 2018 оны сүүлчээр нийтийн хүртээл болгосон байна. Тэдний уран бүтээл асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож чадсан юм.

Хамтлагийн нэрийн тухайд өгүүлэхэд хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэх үгсийн язгуур нь “ХҮ”. Үүнтэй уялдуулан хамтлагаа “The HU” хэмээн нэрийджээ. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон байна.

3-13 Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

“The Hu” хамтлагийн анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу” дуу юм. Энэ дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг нь 20 сая удаа үзжээ. Ингэж тэд “Хүннү рок” урсгалыг дэлхийд дансалж чадсан билээ.

Хамтлаг 2019 оны зургаадугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд зогсохгүй АНУ, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийгээд байна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг байлаа.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Европод хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьсаар буй юм.

Тус хамтлаг “Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая, хөгжим бүгд үндэсний агуулгатай.

mongolian-roots-the-hus-music-is-more-expansive-subterranean-than-drowning Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

Зөвхөн Монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг Европод төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна хэмээн хөгжим судлаачид үзэж байна.

Монголын урлагийг дэлхийд таниулж яваа тэдний тухай дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдийнэ онцлоод эхэлжээ.

maxresdefault Дэлхийд эх орноо дуурсгаж буй “The Hu”

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close