Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон журмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэдэд “Утааны эсрэг хамтдаа тэмцэе” уриан дор сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Таван толгой түлш компаийн үйлчилгээний төвийн дарга Д.Энх-Амгалан засвар үйлчилгээ, нам даралтын зуухны сервер төвийн үйл ажиллагааны талаар, СХД-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан А.Энхтуул цахилгаан халаалтын үйлчилгээний талаар, СХД дэх МХХ-ийн БХУ-ын байцаагч П.Батсайхан БОАЖ-ын сайд, НЗД бөгөөд УБ хотын захирагч нарын хамтарсан тушаал, захирамжийг танилцуулан, иргэн, аж ахуй нэгжүүдийн эрх, үүрэг, түүхий болон сайжруулсан хатуу түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллах талаар тус тус мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн өдөрлөгт иргэн Б.Дэмбэрэл сайжруулсан түлш хэрэглэж, иргэн Т.Баярпүрэв цахилгаанаар болон түлшээр халаах хосолсон шийдлийн тухай сайн туршлагаасаа хуваалцлаа.