“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, продюсер, СТА А.Мөнгөншагай /Шагай/ энэ сарын долооны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Ослыг тодруулбал, түүний сууж явсан автомашин Өмнөговь-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад автозам дээр тэмээ мөргөж, осолдсон аж. Тус ослын улмаас дуучин А.Мөнгөншагай амиа алдаж, хамт зорчиж явсан хоёр иргэн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн билээ. Харин уг ослын улмаас хүнд бэртэл авч Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн хоёр зорчигчийг ГССҮТ-д тээвэрлэн авчирчээ. Дээрх хоёр иргэнийг одоогоор яаралтай эмчилгээнд хамруулж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн