ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан хоёр хүний тухай мэдээллийг дэлгэлээ. Цагдаагийн байгууллага өнгөрсөн наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлага хүлээн авч, шалгалт явуулжээ.
Хэргийн газрын үзлэгээр тэд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байх магадлалтайг нотлох баримтууд илэрсэн бөгөөд одоогоор шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж. Хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тэднийг хар тамхи хэтрүүлэн хэрэглээд нас барсан гэж үзэж байгаа юм байна. Энэ хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчилсан гэж Хар тамхитай тэмцэх газар мэдээллээ.