Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг үйлдэл дээр нь баривчлав

Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийсэн юм. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогджээ. Хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байв.