Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.09.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө хуралдаж “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ. Дараа нь 11:00 цагт чуулган хуралдаж, мөн дээрх асуудлуудыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, Ард нийтийн санал асуулгад оруулах тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.