Хуян хөөрч хөшлөө, хүзүү нуруу шохойжоод өвдөж хөшөөд хэцүү байна гээд янз янзын эм ууж, бумба тавиулдаг олон байдаг. Та дараах аргуудыг туршаад үзээрэй.
1. Зуун найман удаа мөргөл хийж дадах хэрэгтэй.
Шууд 108 мөргөх нь хэцүү санагдаж байж болох ч эхний 7 хоногт 21-н удаа, дараагийн 7 хоногт 54-н удаа, түүний дараа 7 хоногоос 108 мөргөвөл гайгүй хялбар байдаг.
Огт хөдөлгөөн хийдэггүй хүмүүс шууд 108 мөргөж зүрхээ аваад хэцүү, давшгүй мэт ярьж халширдаг. Хэцүү байвал бага багаар дасгаад мөргөчих.
2. Хоолны элдэв амтлагч, нэр төрлийг арай цөөрүүлээд иддэг хэмжээгээ багасгах. Аяндаа бага хоол идээд байхаар сүүлдээ ходоод дасчих тул өлсөх асуудал гарахгүй. Харин ч бие өдрөөс өдөрт хөнгөрөөд таатай.
3. Түгжрэл ихтэй, 00 зогсолт боллоо гэж бухимдаж суухаар хот дотор 3км радиуст бол шууд алхаад явчих нь цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засагт тустай, стресст өртөхгүй амар шд.
За тэгээд иддэг хоолоо арай багасгаад, хөдөлгөөнөө ихэсгэж, ялангуяа 108-н удаа мөргөл хийж, элдэв стресст өртөхгүй байвал эрүүл энх байхын хамгийн эхний дүрэм шүү.
Нуруу өвдвөл мөргөл хий
Хөл өвдвөл эргэл хий (алхах) гэдэг өвгөдийн үг бий.
Илд мэснээс илүү
Идэх уухаас болж амиа гээсэн хүний тоо их байдаг гэдэг үг байдаг юм билээ…