Энэ сарын 4-ний өдрийн 04.00 цагт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд эхнэрээ хөнөөгөөд зугтсан Ч.Баярсайхан гэх этгээдийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн Ерөнхий газрын мэдэгдэж буйгаар сэжигтнийг улс орон даяар тасралтгүй эрэн хайж байгаа аж.
Ч.Баярсайхан нь 53 настай бөгөөд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Оргох үедээ улаан подволк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан пүүзтэй явсан байна.
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙН ТАЛААР АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ЖУРМЫН ДАГУУ ТӨЛБӨРТЭЙ АВНА ГЭЖ ЦЕГ-ААС МЭДЭГДЭЭД БАЙНА
Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд 102, 98666969, 96067360, 89345555, 99697220 дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой аж.