УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлэх юм.
Санал хураалтын томьёололд “давхар дээл”-тэй холбоотой заалт багтаж байна. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж тусгасан.
Харин Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхий сайдаас нь бусад давхар дээлгүй байх саналыг оруулаад байгаа билээ.